Итали өглөөний цай



Ciao bella.
Итали айлд угтсан анхны өглөө Кларагийн "хадам ээж" гал тогооны өрөөнөөс кофе чанагч бувтнаж, өмнөх өдөр нь хийсэн алимны пирогны зүсэм ширээн дээр намайг угтсан. Энэ бол ихэнх Итали айлуудын өглөөний цайны нэг уламжлал. Харин хоёрдох уламжлалын тухайд Итали хүмүүс орох дуртай баарандаа "төрөл бүрийн уух зүйлээр үйлчилдэг газар, кафе" өглөөний цайгаа уух нь түгээмэл. Энэ тохиолдолд тэд сүүтэй кофе захиалж, шинэхэн "cornetto" круассаныг жимсний чанамал, шоколад, крем гэсэн хольцтойгоор сонгон идэх дуртай. Ердөө ингээд л болоо. Англи өглөөний цай шиг өндөг, гахайн мах шарж эсвэл Америкууд шиг төрөл бүрийн боловсруулсан үр тариаг сүүнд хийж бин, вафли хайрдаггүй. Зөвхөн Итали хүмүүс үйлчлүүлдэг бааранд дээрх сонголтууд байдаггүй бөгөөд жуулчид ихээр үйлчлүүлдэг газрууд, тэднийг сэтгэл хангалуун байлгахын тулд цэсдээ багтаасан байдаг. Италичууд өглөөний цайндаа хөнгөн чихэрлэг нарийн боов, бялуу зэргийг кофетой хослуулан иддэг уламжлалтай ба урт өдрийг даван туулахад энерги, эрч хүч хэрэгтэй гэж тэд үздэг. Итали өглөөний цайны уламжлал сонирхолтой санагдсан гэж найдаж байна. Шинэ соёл уламжлалын бичвэрээр эргэн уулзъя.



Comments

Их үзэлттэй