Цүнхэндээ авч явдаг зүйлс

 


Ciao bella.
Цүнхэндээ өдөр тутам авч явдаг зүйлсээ энэ удаа та нартайгаа хуваалцаж байна. Миний хувьд өдөр тутам эмэгтэйлэг, жижиг гар цүнх барьдаг. Авч явах шаардлагатай зүйлс надад тийм их байдаггүй ч та нарт минь хэрэг болох шинэ, содон зүйл байна гэж найдаж байна. 
Цүнхэндээ хэрэглэдэг бяцхан "hack" сонирхуулбал доорх зүйлсээс би нэгийг бус хэд, хэдийг худалдан авч цүнх бүртээ хийчихдэг. Цүнхээ солих шаардлага гарахад хэтэвчээ л авахад хангалттай. Цүнх бүрд шаардлагатай зүйлс яг ижил байдаг. Энэ нь цаг хэмнэхээс гадна ямар нэгэн зүйлээ мартах эрсдэлгүй. Ингээд цүнхэндээ өдөр тутам авч авдаг зүйлсээ хуваалцъя.





1.Цүнхний өлгүүр. Гадуур хооллох, цайлах үед цүнхээ хаана тавих эсэхэд санаа зовох шаардлагагүй ширээнээс л өлгөчихдөг. Миний судлах, суралцах дуртай сэдэв бол этикет. Хоолны этикетэд ширээн дээр хоолны хэрэгслээс бусад эд зүйлс байхыг бохир, бүдүүлэгт тооцдог. 2015 оны зул сараар Италид байх үеэр минь нөхрийн нагац ах гэртээ баярын зоогт урьсан юм. Тэр өдөр нагац ах, гэргий хоёр нь надад гоёмсог, чамин, брэндийн цүнхний өлгүүр бэлэглэснээр би анх цүнхний өлгүүрийг хэрэглэж эхэлсэн юм. Түүнээс хойш цүнхэндээ үргэлж өлгүүртэйгээ явдаг болсон. Цүнхний ийм өлгүүр брэндийн болон хямд олон янз байдаг. Ийм өлгүүртэй болохыг хүсвэл доорх линк дээр дараарай:
Цүхний өлгүүр худалдан авах линк



2.Цүнхэндээ авч явдаг хувцасны үс, ноос цэвэрлэгч бөмбөлөг. Нохойтой учир хувцсанд үс, ноос наалдах нь хэвийн үзэгдэл. Гадуур явж байхдаа хувцсанд наалдсан үс, ноосноос хурдан салж болох хялбар арга бол энэ бөмбөлөг. Нохой, муур тэжээдэггүй байсан ч гадуур хувцасны үс, ноос, өд наалдах үе байдаг шүү дээ. Энэ тохиолдолд ч хэрэглэж болно.

3.Амин дэмийн хайрцаг. Миний хувьд амин дэмээс илүү гаа хийж авч явдаг. Зарим тохиолдолд бид оройн цагаар хэт хүнд хоол идээд удалгүй унтсан бол эсвэл шөнөжин найзуудтайгаа наргиж, цэнгэснээс болж ходоод хямран өглөө нь эвгүй үнэр үнэртэж болно. Шүдээ угааснаар л асуудал шийдэгдэнэ гэж хүмүүс эндүүрдэг. Гэвч шүд, амнаас бус ходоодноос үнэртэх тохиолдол байдаг. Ходоодны хямралаас сэргийлж бэлэн байхын тулд гаа авч явдаг юм. Энэ гааны савыг блог уншигчид маань хаанаас авсныг мэдэх биз ээ. Онлайн худалдаанд байхгүй ч ижил төстэй савны линк олсноо хуваалцаж байна.

4.Эмэгтэйчүүдийн өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг. Уг хайрцгийг дэлгүүрээс авч байсан тул онлайн худалдаанд байхгүй. Харин ижил төстэй цүнхэндээ авч явж болох хайрцаг хайж байвал дараах линкээр орно уу.

5.Эмэгтэй хүн бүрийн цүнхэнд байдаг амны цаас. Нэмэлт тайлбар шаардлагагүй болов уу. 
6.Гарын тос. Гадуур ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа хэрэглэдэг. Миний хувьд Францийн CAUDALIE болон L'OCCITANTE брэндийн гарын тосны цүнхэнд авч явахад зориулагдсан жижиг савлагаатайгаас хэд, хэдийг аваад цүнх бүртээ хийчихдэг. Үнэр болон савлагаа нь надад таалагддаг юм.
7.Уруулын будаг. Нүүрний будгаас өдөр тутамд цүнхэндээ авч явдаг нэг л зүйл байдаг нь уруулын будаг эсвэл өнгөлөгч. Миний хувьд зузаан крем хэрэглэж хүнд будах дүргүй. Гадуур будгаа сэргээх шаардлага надад гардаггүй. Толь ч авч явдаггүй. Учир нь ариун цэврийн өрөө бүрд толь байдаг. Тиймээс энд тэнд сууж байхдаа тольдох, үсээ самнах зэргийг хийдэггүй. Та нар минь ч гэсэн эдгээр үйлдлийг ариун цэврийн өрөөнд л хийж байгаарай.
8.Хэтэвч. Жижиг эвхэгддэг эсвэл карт хийх зориулалттай хэтэвч би хэрэглэх дуртай. Би ер нь их авсаархан, жижиг "мини" зүйлс хэрэглэх дуртай. Ингээд л боллоо. Миний цүнхэндээ авч явдаг зүйлсээс анх удаа мэдэж явсан эсвэл таалагдаж байгаа зүйл байна уу? сэтгэгдлээ бичээрэй. Дараагийн удаа далайн эрэг явахдаа цүнхэндээ авч явдаг зүйлсээ хуваалцах болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Comments

  1. Цүнх бүртээ хийгээд тавьдаг байдал үнэхээр сонирхолтой, санаанд орж байгаагүй юм байна. Бас өлгүүр 😁

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.

      Delete

Post a Comment

Их үзэлттэй