Netflix дээрх Итали кинонууд

 



Өмнөх блогоороо өөрийнхөө дуртай хуучны Итали кинонуудаа сонирхуулсан билээ. Харин энэ удаа Netflix дээрээс үзэж болох онц сонирхолтой болон хөнгөн, хөгжилтэй  өөрт таалагдсан орчин үеийн Итали кинонуудаа хуваалцаж байна.


1.The trial - 17 настай охины учир битүүлэг үхлийг мөрдөх явцдаа прокурор эмэгтэй цочирдом үнэнийг олж мэдэх болно.Тэр үнэн юу болох талаар үзээрэй.


2.Devotion - Хайр дурлал, дур хүслийг харуулах уг цувралд Маргерита хэмээх бүсгүй нөхрийнхөө үнэнч байдалд эргэлзэж эхэлснээр үйл явдал өрнөнө. Тэдний аз жаргалтай гэрлэлт хаашаа эргэх бол.


3.Suburra - Netflix болон Италийн үндэсний телевиз компани RAI хамтран санхүүжүүлсэн Ром дах зохион байгуулалттай гэмт хэрэг болон улс төр, шашны уялдаа холбоо, мафийн бодит үйл явдлуудаас сэдэвлэн бүтээсэн цуврал. Субура нь эртний Ромын захын хорооллын нэр юм. 

4.Four to dinner - Романтик инээдмийн кинонд "Заяаны хань үнэхээр байдаг уу?" гэсэн ээдрээтэй бөгөөд эргэлзээтэй асуултыг хөндөх болно. Хосууд гэртээ оройн хоолны үдэшлэг зохион байгуулж улмаар энэ сэдвээр маргалдсанаар үйл явдал өрнөх болно. Заяаны хань үнэхээр байдаг болов уу?


5.Yara - 13 настай Яра охины цогцсыг түүний амьдардаг хотоос 10 км зайд олох бөгөөд прокурорууд хэргийг илрүүлэхийн тулд тууштай тэмцэж хэрхэн илрүүлж буй нь онц сонирхолтой байх болно. 2010 оны 11- сарын 26-ны өдөр болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн кино юм.


6.Love and Gelato - Ээждээ өгсөн амлалтаа биелүүлэхээр Америк охин Лина Ром руу аялж ээжийнхээ сайн найз, өөрийнхөө загалмайлсан эхтэйгээ уулзах бөгөөд түүнд ээжийнх нь нууц өдрийн тэмдэглэлийг өгснөөр Линагийн Итали дах адал явдал өрнөх болно. Ээж нь Линагаас юу нууж байсан бол.

7.Vatican girl - Энэ бол 1983 онд Ватиканаас алга болсон 15 настай охины тухай маш сонирхолтой бөгөөд сэтгэл шимшрэм баримтат кино юм. Хэргийн зарим баримт үнэхээр итгэмээргүй байх болно. 40 жил өнгөрсөн хэдий ч одоо хэр нь охин олдоогүй л байна. 


8.From scratch - Америк уран бүтээлч бүсгүй солилцооны хөтөлбөрөөр Итали руу явах бөгөөд Итали тогооч залуутай хайр сэтгэлтэй болсноор үйл явдал өрнөх болно. Бодит явдлаас сэдэвлэсэн уг цувралд бодит амьдрал дээр Итали нөхөртэй Америк жүжигчин Зое Салдана тоглосон нь зохиолыг амилуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би хувьдаа дүгнэсэн. Цувралыг үзэхдээ нулимсаа арчих бүтэн хайрцаг цаас бэлдэхийг зөвлөж байна.


9.Love in the villa - Жюли Италийн Верона хот руу мөрөөдлийн аяллаа хийн түрээсэлсэн вилладаа ирэхэд танихгүй нэгэн түүнийг угтах болно. Тэр ямар учиртай хүн болох түүний мөрөөдлийн аялал хэрхэн үргэлжлэхийг үзээрэй. Киног үзэж дуусаад Верона хотын талаар миний блогийг "Италийн аялал" төрлөөс уншаарай.

Comments

Их үзэлттэй