Тоортой улаан дарс

 


Ciao bella.
Чихэрлэг алкохолын төрөлд дуртай блог уншигчдадаа энэ удаа Италичуудын зун бэлдэж уудаг амтат ундааны хялбар жорыг хуваалцаж байна. Италичуудыг улирлын чанартай хооллодог ард түмэн болохыг өмнө нь дурдаж байсан билээ. 5-9 сарын хооронд тоор жимс боловсрох үеэр Италичууд гэрийнхээ ойролцоо байх шинэхэн жимс, ногооны захыг "mercato" зорин, шинэ ургацын тоор жимс худалдан авч бэлтгэн уудаг дарсыг "Pesche al vino" гэдэг. Бэлдэхэд тун хялбар бөгөөд танд тоор жимс, улаан дарс, зөгийн бал байхад л хангалттай.

Бэлтгэх арга:
Хундаганы талаар улаан дарс хийж дээр нь тал тоор жимсийг зураг дээрх шиг хэрчээд хийнэ. Ингээд нэг хоолны халбага зөгийн бал нэмж хийгээд сайтар хутгаад л бэлэн болно. Хийж үзээд сэтгэгдэлээ хуваалцаарай. Стори доо таг хийсэн ч болно шүү. Чихэрлэг тоортой улаан дарс  зуны ширээнд нь амт нэмнэ гэж найдаж байна. Cin Cin!


Comments

Их үзэлттэй