Миний дуранд



Олон нийтийн цахим сүлжээ дэх гэрэл зурагчид, контент бүтээгчдээс урам зориг авч нэгэн хоббитой болоод удаж буй. Бүтээлч, мэдрэмжтэй тэдгээр хүмүүсийн бүтээлийг хараад гэрэл зураг авч сурах хүсэлтэй болж, гар утсаа атган гарах бүртээ намайг тойрон байх гоо үзэсгэлэнг илүү ихээр анзаарч дурандаа буулгадаг болсон юм. Хэн нэгний тусламж зааваргүйгээр гэрэл сүүдрийг нь тааруулж, өнцөг буланг нь олох үйл явц надад сорилттой бөгөөд сонирхолтой санагддаг. Ингээд гар утсаараа авсан, блогуудад ороогүй бусад зургуудаа шинэ зүйл туршиж, дуртай зүйлээ олоход тань урам зориг болоосой хэмээн хуваалцаж байна.

















































Comments

Их үзэлттэй