Зотон даавуу дээрх урлаг




Аавын удамд гарын ур дүйтэй морин хуур урлаач, сийлбэрчин, зураачид бий. Харин ээжийн удамд дуу хуурт авьяастай хүмүүс ч цөөнгүй. Тийм болоод ч тэр үү судсаар минь урлагийн цус гүйдэг гэлтэй урлагийн төрөл бүрд татагдан дурладаг. Харамсалтай нь мэргэжил болгон эзэмшсэн нь үгүй ч хобби болгон тээж явдаг юм. Москва хотод Суриковын нэрэмжит уран зургийн академийг төгссөн зураач Н. Амгаланбаатар багшийн "Керамик арт" студид 2017 онд уран зургийн сургалтад сууж зотон даавуун дээр бийрээр урлах урлагаас ердөө "А үсэг" л заалгасан. Учир нь тун удалгүй Итали нүүх болж багшийнхаа арвин мэдлэг, туршлагаас нь хангалттай сурч чадаагүй юм. Түүнээс хойш өөрт таалагдсан зураачдын бүтээлийг хуулбарлан чөлөөт цагаараа бие дааж зурдаг болсон билээ. Ингээд ердөө сонирхогчийн хэмжээнд зурах гэж оролдсон зарим нэг зургуудаасаа хуваалцаж байна.








Comments

Их үзэлттэй